Бидний тухай


Ré Paper Studio

Манай цаасны студи нь 2023 онд байгуулагдсан ба нэг ч мод тайрахгүйгээр, байгальд ээлтэй аргаар аргал, даавуун хаягдал зэргээс цаас үйлдвэрлэдэг. Бидний эцсийн бүтээгдэхүүнүүд нь нэрийн хуудас, урилга, шошго, брошур зэрэг төрөл бүрийн цаасан хэвлэлүүд байдаг.

Бид зөвхөн цаас биш ирээдүйг бүтээж байгаа.

Re Paper Studio үүсгэн байгуулагч:

Г.Эрчиссаран

Үүсгэн байгуулагч Г. Эрчиссаран нь химич мэргэжилтэй, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн салбарт хувь нэмрээ оруулахаар аргалаас цаас хийх судалгаагаа 2021 онд өөрийн гал тогооноос эхэлсэн нь өдгөө амжилттайгаар хэрэгжиж олон төрлийн цаас цаасан бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна.

Үйл ажиллагааны чиглэл

Бидний зорилт

Ré Paper Studio компанийн эрхэм зорилт бол илүү тогтвортой ирээдүйн төлөө цаас үйлдвэрлэлд тойрог эдийн засгийг нэвтрүүлэх юм.

Үхрийн аргал, даавуун хаягдал зэрэг уламжлалт бус атлаа тогтвортой түүхий эдийг ашиглан цаас үйлдвэрлэж, нет зеро цаасны үйлдвэрлэлийг нэвтрүүлэх зорилттой.